# Системд нэвтрэх

## НЭГ. СИСТЕМД НЭВТРЭХ

Та [https://customer.crc.gov.mn](https://customer.crc.gov.mn/company) хаягаар хандаж төрийн нэвтрэлт танилтын ДАН системийг ашиглан системд нэвтэрнэ.  **“Нэвтрэх”** дээр дарахад шинэ хуудас үүснэ.

Зураг 1. Системд нэвтрэх

### 1.1 Иргэнээр нэвтрэх

Иргэн системд 3 аргаар нэвтэрнэ. Үүнд:

* Нэг удаагийн кодоор нэвтрэх – Регистрийн дугаар болон танилт нэвтрэлтийн ДАН системийн нууц үгийг оруулсны дараа нэг удаагийн кодоор баталгаажуулан нэвтрэх.
* Тоон гарын үсгээр нэвтрэх – Иргэн өөрийн нэр дээр бүртгэлтэй иргэний тоон гарын үсгээр нэвтрэх.
* Банкны эрхээр нэвтрэх  – Өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Капитрон, Төрийн банк гэх мэт  интернэт банкны эрхээрээ нэвтрэх.

Зураг 2. Иргэнээр системд нэвтрэх

### 1.2 Аж ахуйн нэгж, байгууллагаар нэвтрэх

Ахуйн нэгж байгууллагын хувьд байгууллагын тоон гарын үсэг ашиглан нэвтрэх боломжтой. Нэвтрэх үйлдэл хийхийн өмнө компьютертоо тоон гарын үсгийн (И- Токен) төхөөрөмжөө холбосон байх шаардлагатай бөгөөд И- Токен нь тоон гарын үсгийн мэдээлэл хадгалдаг төхөөрөмж юм. Тухайн тоон гарын үсэг эзэмшигчийн регистрийн дугаарыг оруулнан **"Нэвтрэх"** товч дарна.

Зураг 3. Байгууллагаар нэвтрэх

Тоон гарын үсгийн регистрийн дугаар оруулаад нэвтрэх дарсны дараа компьютер дээр тоон гарын үсгийн eSign клиент программ автоматаар нээгдэх бөгөөд тоон гарын үсгийн нууц кодыг хийж **“Үргэлжлүүлэх”** товч дарна.

Зураг 4. ESIGN Client программын цонх харагдах хэсэг

Үргэлжлүүлэх товч дарсны дараагаар тухайн тоон гарын үсэг эзэмшигчийн мэдээлэл гарч ирэх бөгөөд **“OK**” товч дарж системд нэвтэрнэ.

Зураг 5. Тоон гарын үсэг зурах цонх харагдах хэсэг

[https://customer.crc.gov.mn](https://customer.crc.gov.mn/company) хаягаар нэвтэрсний дараа тайлан илгээх байгууллагаа сонгоно.

Зураг 6. Байгууллага сонгох хуудас

Байгууллага сонгосны дараа Статистик тайлан” цэс дээр дарахад шинээр цонх нээгдэж [https://statistic.crc.gov.mn](http://stat1.crc.gov.mn/dashboard) хаяг руу хандах ба **"Нэвтрэлт шалгах"** товч дээр дарснаар системд нэвтэрнэ.

Зураг 7. Нэвтрэлт шалгах хэсэг

# Agent Instructions: Querying This Documentation

If you need additional information that is not directly available in this page, you can query the documentation dynamically by asking a question.

Perform an HTTP GET request on the current page URL with the `ask` query parameter:

GET https://statistic-backoffice.gitbook.io/frontoffice/garyn-avlaga/sistemd-nevtrekh.md?ask=<question>

The question should be specific, self-contained, and written in natural language.
The response will contain a direct answer to the question and relevant excerpts and sources from the documentation.

Use this mechanism when the answer is not explicitly present in the current page, you need clarification or additional context, or you want to retrieve related documentation sections.